Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
DUDA онлайн дэлгүүрийг ашигласнаар та энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно. Бид нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.
2. Захиалга, үнэ
Барааны үнэ Монгол төгрөгөөр, НӨАТ орсон байна. Захиалга баталгаажсан үед үнэ тогтмол болно. Нөөц дууссан тохиолдолд бид таньд мэдэгдэж, төлбөрийг бүтэн буцаан олгоно.
3. Төлбөр
QPay, банкны шилжүүлэг, бэлэн төлбөрийн хэлбэрүүдийг дэмжинэ. QPay-ээр төлсөн төлбөр автоматаар баталгаажна. Дансаар шилжүүлсэн төлбөрийг ажлын цагаар 1 цагийн дотор баталгаажуулна.
4. Хүргэлт
Хүргэлтийн хугацаа, төлбөр захиалга баталгаажуулах хуудсан дээр харагдана. Хүлээн авагчтай холбогдох боломжгүй бол хүргэлтийг дараагийн өдөр дахин оролдоно.
5. Буцаалт, солилт
Хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ашиглаагүй, савлагаа бүтэн барааг буцааж болно. Гэмтэлтэй, захиалгаас зөрүүтэй бараа ирсэн бол хүргэлтийн зардлыг бид хариуцна.
6. Нууцлалын бодлого
Таны нэр, утас, хаяг зэрэг мэдээллийг зөвхөн захиалга биелүүлэх, холбоо барих зорилгоор ашиглана. Гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Нууц үг шифрлэгдэн хадгалагдана.
Сүүлд шинэчилсэн: 2026 он